Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРЛАГИЙН ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ
Хүн төрлөхтний түүхэн хөгжлийн явцад, урлагийн тухай онол таамаглалыг үе үеийн гүн ухаантнууд сэтгэгчи, эрдэмтэд өөрсдийн сэтгэлгээний ойлголт үзэл санааг тухайн цаг үеийн, нийгмийн хөгжилтэй уялдан олон таамаглал онол үндэслэлийг тайлбарлан хэлэлцсэн байдаг. Жишээ нь Германы философич гоо зүйч Гегель “Урлаг нь туйлын санааг танан мэдэх сэтгэл мэдрэлийн хэлбэр юм” энэ нь улмаар танин мэдлэгийн төгөлдөр хэлбэр, философид байр суурь тавих жамтай гэжээ. Энэ үндэслэл нь 19-р зууны эцсээс өнөөг хүртэл урлагийн ирээдүйн хувь заяны тухай онол, таамаглалын үндэс болж иржээ.
 Гагцхүү урлагийн ирээдүйн тухай онол таамаглалын үнэн зөвийг оюун сэтгэлгээний амьдралд биш, нийгмийн харилцаанд эрх нь үр дүндэй зам юм. Үүнд Карл Маркс-хөрөнгө мөнгөний үйлдвэрлэл оюуны үйлдвэрлэлийн салбарт тухайлбал: урлаг, яруу найрагт халгаатай гэжээ...Үнэхээр нийгэмд урлаг ноёлогч, улс төрийн эрх ашигт үйлчилж уран бүтээлчид түүний эдийн засгийн бодлогоос шууд хараат болж уран сайхны хөгжилд уналт саатал болдог байна. Энэхүү хүчинд автсан соёлын эн сацуу ардчилсан дэвшилттэй соёлын цогцос бие гэж бий. Тэрхүү цогцос махбодь хүн төрлөхтний ирээдүй, үлс үндэстний эзэн, нийгэм, амьдралыг өөрчлөгч хүч, тэдний хүсэл сонирхолд үйлчилдэг хүчин зүйл болно. Ард түмний жинхэнэ амьдралыг үнэн зөв тусгаж, тэдний эрх сонирхолд идэвхитэй үйлчилж, ирээдүйн хөгжилд дайчлах чадалтай, тэдний бүтээлч хүч авьясыг илтгэх эрдэмтэй урлаг чухал юм. Энэ бол уран сайханы хөгжлийн төв зам, урлагийн ирээдүй юм. Урлаг нь нийгмийн ухамсарын хэлбэр-шинжлэх ухаан, нийгмийн үйл ажиллагааны өвөрмөц салбар шинжлэх ухаантай нийтлэг болон өвөрмөц зүйл юу байна вэ? Шинжлэх ухаан хөгжхийн хамт түүний танин мэддэгийн бололцоо хязгааргүй нээгдэж урлагийн танин мэдлэг хэрэггүй болно гэсэн онол өнөөдөр нилээд түгээмэл болсон байна, энэ онол үндэсгүй юм. Учир нь 1-рт урлагийн мөн чанар дан ганц бодит байдлыг танин мэдэхэд биш түүнийг өөрчлөн дүрсэлж шинээр зохион бүтээдэг байна. 2-рт шинжлэх ухаан болон урлагийн танин мэдэхгүй өөр хоорондоо уялдаа холбоотойн дээр түс бүрдээ өвөрмөц онцлогтой юм. Шинжлэх ухаан дээшлэж хөгжих тусам, урлаг түүний бүтээлч нөлөөг шүтэн урагшлаж байдаг, урлаг бодит байдлыг үзүүлэхдээ шинжлэх ухаанаас           өөр аргатай юм. Шинжлэх ухаан материйн хөдөлгөөний бүхий хэлбэрийн зүй тогтолыг нээх зорилготой, урлаг адилхан орчлон ёртөнцийг дүрслэн үзүүлдэг, иймээс байгалын зураач, байгаль судлаач хоерын байгалд хандах нийтлэг харилцааны зарчмын ялгаа байна. Үүнд эрдэмтэд байгалын үзэгдлийн бодит зүй тогтоол, уран бүтээлчид тэгдээр үзэгдлийн гоо сайхны мөн чанар хүний сэтгэлд нөлөөлөх чадал гол болдог, урлагт бодит амьдралын танин мэдлэг, түүний гоо сайхны үнэлэлт дүгнэлт хоёр, оюун болон сэтгэх хос шинж нэгэн цогцос бүтээлийг бий болгож урлагт үзэл санааны сэтгэл хөдлөлийн нийтлэг бүтэц нь: уран бүтээлийн агуулга, хэлбэр цогцолбор махбодод амилна. Тэгвэл: шинжилгээний бүтээлийн санаа, ухагдахуун, дүгнэлт нь загвар бүтцэд /модель/ биеллээ олно.
Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьясыг бадраах нээлтийн /эврисик/ нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж ирээдүйг үзүүлдгээр уран сайхны “прогноз” үүрэгтэй, иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соёон гийгүүлэх үйл нөлөөтэй юм. Уран бүтээл хүнд үзэл санааны оюун сэтгэлийн эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх /суррестив/ үүрэгтэй юм. Мөн хүн уран бүтээлээс эрч хүчийг сэлбэж тэндээс хүсэж мөрөөдсөнөө олж авдаг учир, сэлбэн сэтгэх /компенсационный/ чадалтай юм.
Уран сайхны хүчээр хүн хүслээ хангаж сэтгэлээ ариусгана /катарсис/ гэж эртнээс заншсан байна. Уран бүтээлийг хүн ард үнэлэн цэгнэж, тэндээс хүмүүжлийн нөлөө хүчийг эдэлнэ. Урлагийн гол нэг үүрэг бол сэтгэлийн баяр цэнгэл юм. Урлаг харилцааны хэрэгслүүр болдог.
Урлагийн жинхэнэ зорилго бол маш жижиг юу ч биш байж болзошгүй зүйлээс ямар нэг зүйлийг бүтээх явдал юм. Хүний бүтээх тувиргах сэтгэх тэмүүллийг урлагийн бүтээл, хүнд тэдгээр зүйлүүдтэй нүүр учрах бололцоог олгож байдаг. Урлаг дахь нэгэн үндсэн суурь чухал асуудлуудын нэг бол “ урлаг ба соёл иргэншлийн хоорондын харилцаа шүтэлцээний тухай асуудал юм. Энэ чанараараа хүн төрөлхтний соёл иргэншлийн үе үеийн түүхийн тусгал болон илэрэн хадгалагдсан байдаг. Урлаг хүн төрөлхтний оюун ухааныг нэмэгдүүлж, тэдний уран сайханы хүсэл сонирхолыг төлөвшүүлэн тогтоож улмаар хөгжил түүхийг бүтээгч, хөдөлмөр авьясын жигүүр, урлах чадварын түлхүүр болдог билээ. Урлаг нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилд материаллаг баялгийг бүтээхэд эдийн соёлыг байгуулахад түлхэц болж оюуны соёлын бодит дүрслэл болж шинэ үеийн соёл, иргэншлийн идэвхтэй бүтээгч, зөгнөгч, хөгжмийн оюун санааг урагшлуулагч үүргийг гүйцэтгэх үүрэгтэй юм. Манай өнөөгийн нйигмийн харьцааг боловсронгуй болгох эрин үеийн шинэ хүнийг хүмүүжүүлхэд урлагийн үр нөлөө цаглашгүй билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats